Би шалиг залуу
Надад дурлаад хэрэггүй гэж би хэлдэг
Намайг хайрлаад нэмэргүй гэж би мэддэг
Нойтон сормуустай охидыг орхиод л оддог
Нуулгүй хэлэхэд би шалиг залуу
Өдөр шөнөгүй охид дуудлага шиднэ
Өрөвдсөн нэгэндээ хааяа хариулчихна
Өөдөөс гомдоллон аргадуулахыг шаардана
Өнчин ганц сарнай байхад л болчихно
Гүйгээд л хүрээд ирсэн нь тэд нар
Гунихаа мэдэж байж хайраа авчирдаг над дээр
Гараа тосоод л хүлээгээд байдаг дөрвөн үсэг
Гагцхүү надаас хэзээ ч очихгүй гурван үгс
Хүүхэмсэг гэж хараан бухимдах хэрэггүй биз
Хүсээгүй байхад чинь хөтлөөд алхаагүй биз
Хаягдаад уйлсандаа шарлахаад шаардлагагүй биз
Хайр минь очихгүйгээс хойш хамт удаад дэмий биз
Яагаад ч засрахгүй миний хүүхний шунал
Яс махтай минь зууралдчихсан хүсэл
Шалиг залуу би шалигаараа л дуусна
Шариландаа хүртэл энэ нэрээ авч орно