Welcome Guest | RSS
Home » 2011 » Зургаадугаар сар » 22 » Хүн төрөлхтөн 50 сая хүнээ алдсан II дайн эхэлсэн өдөр
7:23 AM
Хүн төрөлхтөн 50 сая хүнээ алдсан II дайн эхэлсэн өдөр

Орос улсын түүхэн дэх хамгийн гунигт өдөр энэ өдөр тохиож байна.  Дэлхийн  II  дайн эхэлсэн өдөр.  Өнөөдрөөс   70 жилийн өмнө 1941 оны  зургадугаар сарын 22-нд фашистын Герман нь итгэл эвдэн, дайн зарлалгүй  ЗХУ-д  халдсан юм.  Энэ дайнд олон сая хүний амийг авч одсон маш олон тооны хүн сураггүй алга болсон. Гадаад орнуудын нутаг дэвсгэр дээр гурван сая гаруй Зөвлөлтийн цэрэг амь үрэгдсэн. Тэдний 70 хувь  нь одоо болтол олдоогүй байгаа.

 Дайн эхлэх гэж байгааг мэдээлсэн олон баримт байдаг ч тэр дундаас Рихард Зоргегийн мэдээлэл хамгийн үнэн бодиттой байсан юм. Гэвч түүний өгсөн мэдээлэлд Масква итгэхгүй байсан гэдэг. Түүх сөхвөл  Москва Зоргег немцийн тагнуулын албанд зүтгэдэг гэдгийг мэдэж байсан бөгөөд  магадгүй үүнээс болоод ч Сталин түүнд итгэдэггүй байсан байж болох талтай. Энэ үед хүн төрөлхтөний өмнө аугаа сорилт тулгаран ирсэн цаг үе байсан гэдэг.  Түүний хамгийн сүүлийн мэдээлэлд,

 1939 оны 5-6 cap: Герман улс Польшийг эзлэн авахаар бэлтгэл хийж байна. Дайралт  наймдугаар сарын сүүл  есдүгээр сарын эхээр эхэлнэ.

1940 оны 2-4 cap: Немцүүд Франц-Английн эсрэг өргөн фронтоор довтлох гэж байгааг урьдчилан анхааруулж байна. Европыг боолчилсны дараа тэд ЗХУ-руу довтлохоор зэхэж байна.

1940 оны 11 сарын 18: Герман Зөвлөлтийн хил дээр немцийн 80 дивиз төвлөрч байна. Гитлерийн төлөвлөгөөгөөр Харьков-Москва-Ленинград чиглэлээр давших чиглэлтэй.

1941 оны 3 сарын 11: Энд ирж байгаа Гитлерийн төлөөлөгчдийн баталж буйгаар дайн  тавдугаар сарын сүүлээр эхэлнэ. ЗХУ-ын эсрэг Германы 150 дивизээс бүрдсэн есөн арми төвлөрөөд байна.

1941 оны 5 сарын 5: ЗХУ-д  зургадугаар сарын 20 нд довтлоно. Цохилтын гол чиглэл Москва руу чиглэнэ.

1941 оны 5 сарын 31:  зургадугаар сарын 22-нд Герман улс дайн зарлахгүйгээр ЗХУ-д халдах болно.

1941 оны 6 сарын 15:  зургадугаар сарын 22-ны үүрээр дайралт өргөн фронтоор эхлэх болно гэжээ.

1945 онд нацист Германы ялагдлаар төгссөн энэ дайнд дэлхий дахины 50 сая хүний авч одсон бол  ЗХУ-ын 8.6 сая цэрэг, 27-28 сая энгийн иргэнээ алдсан юм.

Дайны дараа

Умард Осетийн уулын Зуарикау тосгоны ах дүү долоон Газданов болох Созрико, Хасанбек, Хажисмел, Магомет, Шамиль, Зарахмет, Махарбек нар фронтод явжээ. Тэд бүгд  дайнаас эргэж ирээгүй юм. Тосгоны уугуул нутгийн өвгөн энэ түүхийг Газдановынхны тухай хэмээн анх ярьж өгсөн байдаг. Тэдний хоёр нь ЗХУ-ын баатар болсныг хожим мэдсэн. Ингээд тосгонд нь даль жигүүрээ дэлгэн нисэх хунгийн хөшөө босгон  "Ах дүү долоон Газдановт” гэж бичиж мөнхөлсөн байна.



Белоруссын Жодино хотод таван  дайчны хөшөө сүндэрлэсэн. Энэ хөшөөг тариачин Анастасия Формаинична Куприяновагийн таван хүүд  зориулан босгосон аж. Тэд бүгд дайнд яваад эргэж ирээгүй бөгөөд хожим нь хүү Петрийг нь ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнасан юм.

Эх сурвалж:
Category: Мэдээлэл | Views: 32235 | Added by: ujin | Rating: 0.0/0
Total comments: 3
0  
№:3    Hэр: BwqsxRql     Бичсэн: (2014-10-28 7:27 AM) [Мэдээ]
sdfsdfsdv

Only registered users can add comments.
[ Sign Up | Log In ]
Block title
              
      Мой профиль
  Мои сообщения ()
  Мои настройки
  Выход      
Мой профиль
Верстка!       SEO оптимизация
Section categories
Мэдээлэл
Бодрол
Сонин хачин
Фото мэдээ
Хичээл
Ном, сэтгүүл
Дизайн, загвар
Програм хангамж
Жижиг тоглоом
Тоглоом
Гар утас, iPhone
Дууны үг, шүлэг, өгүүллэг
Дуу хөгжим
Видео
Кино ертөнц
Бусад
Site menu
Log In
Search