Энд дарж ym8multi.reg гэсэн
файлыг татаж аваад ажиллуулаад Yes->OK тэгээд болно. Гэхдээ таны
Yahoo Messenger
8-аас дээш хувилбар байх хэрэгтэй гэдгийг санаарай!
Мөн өөрөө шууд тохируулж болно:
Компьютерийхнээ
дэлгэцний зүүн доод буланд байрлах Start товчин дээр дарж, Run цонхыг
нээж regedit гэж бичээд ээнтэр дарахаар Registry Editor-руу орно.
HKEY_CURRENT_USER гэсэн цэс дээр дар!
Цааш нь Software -> Yahoo -> Pager -> Test
Test хавтас дотроо хоосон зайд хулганыхаа баруун товчийг дараад New дээр нь дараад DWORD Value гэснийг сонго.
Үүссэн шинэ Registry-нийхээ нэрийг Plural болго.
Шинэ үүссэн Registry-гээ нээхэд Value data гэсэн цонх нээгдэнэ.
Түүнийг 1111 гээд өөрчлөөд ОК дарахад нэг компьютер дээр нэгэн зэрэг олон Yahoo messenger ID-аар нэвтрэлт хийх боломжтой болж байна.