Home » 2011 » Зургаадугаар сар » 19 » хөл бөмбөгийн эргэн тойронд
4:04 PM хөл бөмбөгийн эргэн тойронд |
34 настай Михаэль Баллак Германы шигшээ багийнхаа төлөө 98 тоглолтод оролцохдоо ихэнхэд нь ахлагчаар тоглосон билээ. Гэвч сүүлийн нэг жилийн турш шигшээ багтаа дуудагдаагүй. Баллак тоглоогүй ч гэсэн Германы шигшээ Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсэгт тун сайн тоглож, хэсгээсээ шалгарах нь бараг тодорхой болчихоод байгаа. Гэвч Баллак дахин шигшээд тоглох эсэх талаар яриа огт замхрахгүй байсан. Тэгвэл Германы хөлбөмбөгийн холбоо энэхүү сунжирсан асуудалд өчигдөр цэг тавьжээ. Германы хөлбөмбөгийн холбоо Баллакийг шигшээ багийн хөлбөмбөгч биш болсон гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Гэхдээ наймдугаар сарын 10-нд Бразилын шигшээ эсрэг Германы шигшээгийнхээ бүрэлдэхүүнд сүүлийн удаа тоглох боломж олгох бололтой."Баллак бидний уулзалтын үеэр шийдвэрийг бүрэн ойлгох шиг болсон. Тэр жинхэнэ ахлагч байж, нэгэн үеийн гол төлөөлөгч болж чадсан. Гэвч одоо ийм шийдвэр гаргах нь шударга явдал” хэмээн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Йоахим Лёв мэдэгджээ.
|
Category: Хөлбөмбөг |
Views: 474 |
Added by: Hatnaa
| Rating: 0.0/0 |
|
|